Googledrive хэрэглэх заавар



GOOGLEDRIVE YҮЛЭН TEXHOЛOГИЙГ ХЭРЭГЛЭХ 3AABAP




Сүүлийн үед хүмүүсийн энгийн хэрэглээ болж байгаа Tablet, ухаалаг гар утас зэрэг нь компьютераас дутахааргүй үйлдлүүдийг гүйцэтгэх болсон бөгөөд тэдгээр хэрэгслүүд нь компьютертай адил дотроо хард дискийн төхөөрөмжгүй буюу их хэмжээний мэдээлэл, програм хангамжуудыг агуулах боломжгүй бүтээгдэг тул байнга интернетээс мэдээлэл, програмаа татаж авч ажиллах болжээ.
Иймээс компьютерийн хард дискийг орлуулан интернетэд их хэмжээний мэдээ, мэдээлэл, програм хангамжуудыг байршуулах ба тэдгээрийг өөрийнхөө компьютер, таблет, ухаалаг гар утсандаа суулгасан мэт ашиглах боломжийг олгож байгаа технологи нь Үүлэн тооцоолуур юм. Үүл гэдэг нь интернетэд зориулсан метафор болно.
Үүлэн технологийн чиглэлээр Мэдээллийн технологийн шилдэг компаниуд үйлчилгээгээ үзүүлсээр энгийн хэрэглээ болгоод байна. Тэдгээрийн нэг болсон Google Drive үүлэн технологийг ашиглах зааварчилгааг энэ хичээлээр үзэх болно. Иймээс тус агуулгыг судлахын тулд та gmail хаягтай байх хэрэгтэй.

Google Drive
Google Drive нь үүлэн дээр файл байршуулах болон дундаа хуваалцсан хамтран эзэмшигчдийн ажиллагааны дүнд өөрчлөгдөж байгаа файлыг хамгийн сүүлийн байдлаар (synchronize) xaдгалах Google компанийн үйлчилгээ юм. Google Drive дoтop Google Docs, Google Sheets, Google Slides, Google drawings, Google forms гэсэн офисийн багц програм хангамжууд байхаас гадна нээлттэй болон Google-ээс дэмжиж байгаа програмуудыг нэмж суурилуулан ашиглах боломжтой байдаг.
Google-ийн хэрэглэгч буюу gmail хаягтай хүн бүрт 15 Гбайт санах ойг төлбөргүй өгдөг бөгөөд түүнээс илүү буюу 100 Гбайтаас 30 ТБайт хэмжээг төлбөртэйгээр санал болгодог байна. Үүнээс гадна Google-ийн хэрэглэгч нь www.youtube.com сайтад gmail хаягаар нэвтрэх эрхтэй болдог.
Google Apps цэснээс Drive үйлчилгээг онцлон авч үзье
Google Drive үйлчилгээнд нэвтэрч орсны дараа үзэгдэх байдал.
Зүүн гар талд байрлах цэс байдалтай хэсгийг
тайлбарлая:
> My Drive — Танд зориулан үүлэн дээр байршуулсан дискийн драйвер, энэ нь дэлгэцийн төв хэсэг харагдаж байна. Үүнд хавтас, файлууд үзэгдэх болно.
> Shared with me — Тантай хуваалцсан буюу хамтран эзэмшиж буй хавтас, файлуудыг үзүүлэх болно.
> Recent — сүүлд ашиглаж байсан файлуудын жагсаалтыг үзүүлнэ.
> Google Photos — Google дотор хадгаласан фото зургийн хавтас нээгднэ.
» Starred — Онцгойлон од тэмдэглэгээ хийсэн файлуудыг ялгаж үзүүлнэ.
> Trash — Түр устгасан файлуудыг хогны саванд байлгах ба түүнийг нээж үзүүлнэ.
> Backup — Үүлэн дээр нөөцөлсөн төхөөрөмж, програм зэргийн жагсаалтыг харуулна.Upgrade
storage — Drive-ийн агуулах зайг өргөсгөх
Google Drive дотор үндсэн цэс болох NEW дээр товшиход дараах жагсаалтууд нээгднэ. Үүнд
New folder ... - Xaвтаc
File Upload - Драйвд файл оруулах
Folder Upload - Драйвд хавтас оруулах
Google Docs - Бичиг баримт боловсруулах програм



















Googledrive хэрэглэх заавар Googledrive хэрэглэх заавар Reviewed by math-surgalt2.blogspot.com on November 16, 2017 Rating: 5
Theme images by dino4. Powered by Blogger.